Өнгөрсөн 7 хоногт ихэнх нутгаар бороо болон нойтон цас орсон байна

Өнгөрсөн 7 хоногт 18-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 19-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, 20-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар 0.0-14.0 мм бороо, нойтон цас орсоноос хамгийн их нь Хөвсгөлийн Цагаан-Үүрт 14 мм, Эрдэнэбулганд 13 мм цас орж зөөлөн цасан шуурга шуурав.  

Өнөө өглөөний 08 цагийн станц, харуулуудын ажиглалтын мэдээгээр Говь-Алтай, Баянхонгорын хойд, Завханы нутаг, Хөвсгөлийн өмнөд, Архангай, Булганы зарим газраар 1-16.0 см цасан бүрхүүл тогтсон байна. Үүнээс хамгийн их нь Хөвсгөлийн Шинэ-Идэрт 16.0 см, Завханы Тосонцэнгэлд 9.0 см, Говь-Алтайн Алтай, Хөвсгөлийн Чандгатад  8см, бусад нутгаар 1.0-5.0 см цасны зузаантай байна.
Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр +4...+9 градус, Алтай өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газраар +16...+21 градус,  бусад нутгаар +10...+15 градус дулаан байв. 19-21-нд ихэнх нутгаар өмнөх өдрөөсөө 10-15 градусаар хүйтэрсэн байна.
Ихэнх хугацаанд шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -13...-20 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр  1 градус дулаанаас 4 градус хүйтэн, бусад нутгаар -5...-12 градус хүйтэн байв.
14-17-нд ихэнх нутгаар секундэд 6-11 метр, 18-нд Алтайн уулсаар, 19,20-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 16-18 метр, түр зуур секундэд 24-26 метр хүртэл ширүүсч  шороон болон цасан шуурга шуурав. Харин 19-ний өдөр Өмнөговийн Цогт-Овоо сумын орчмоор түр зуур секундэд 31 метр хүрч ширүүссэн байна.
Улаанбаатар хот орчмоор: Өнгөрсөн 7 хоногт 19-ний өдөр 0.4-2.0 мм бороо, нойтон цас оров. Салхи ихэнх хугацаанд секундэд         7-12 метр байв. Өдөртөө ихэнх хугацаанд 9-16 градус, 19-нөөс сэрүүсч 2-9 градус дулаан, шөнөдөө ихэнх хугацаанд Яармаг-Сонгины орчмоор -8...- 15 градус, бусад хэсгээр 0...-7 градус хүйтэн байв.
<< Буцах
Улаанбаатар - 2019/11/23

8 цаг

-22 -7
O
CF
Үзэгдэлгүй

0 м/с

ӨНӨӨДӨР - 2019/11/23

-15 5
O
CF
Үүлшинэ

8 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store